Монгол орны эрс тэс уур амьсгалд шалгарсан таван хошуу малын ноос, ноолуурын охь дээж Норбу бол зүгээр нэг хувцас биш, Монголын өндөр уулс, говь талын эрчим хүч, мянган жилийн нүүдэлчин соёлын амьд хэрэглээ юм. Бид байгаль эхийн бүтээсэн хамгийн төгс ширхэгтүүдийг таны тав тухд зориулан урлав.
1. Сарлагийн хөөвөр (The Noble Fiber) Ноолуураас ч дулаан, байгалийн хосгүй бүтээл Монголын хангай дэлхийн өндөр уулын хүйтэн, ширүүн салхинд зохицсон сарлагийн хөөвөр нь дотроо агаар агуулсан хөндий бүтэцтэй. Энэ нь ноолуураас 10-15% илүү дулаан хадгалах чадварыг олгодог. Химийн будаг ороогүй байгалийн бор, саарал өнгө нь ширхэгт бүрийг гэмтээлгүй, торгомсог зөөлөн хэвээр нь Таны биед хүргэдэг.
2. Торомны ноос (The Desert Gold) Говийн нарнаас илч авсан зөөлөн сэвлэг Тэмээний торомны анхны ноос нь амьдралдаа ганцхан удаа хяргаж авдаг хамгийн нандин түүхий эд юм. Байгалийн ланолин тосоор баялаг тул үе мөчний чилээ гаргах эмчилгээний шинж чанартай. Статик цахилгаан үүсгэхгүй, тоос татахгүй энэхүү Алтан ширхэгт нь аялал, нислэгийн үед Таны биеийг бүрэн амраана.
3. Ямааны ноолуур (The Soft Diamond) Зөвхөн Танд зориулагдсан дээд зэрэглэлийн тансаглал Хүний үснээс 6 дахин нарийн (14-16микрон) энэхүү ширхэгт нь дэлхийд Зөөлөн очирт эрдэнэ хэмээн нэрлэгддэг. Маш уян хатан, хөнгөн тул хоёр дахь арьс мэт үл мэдэгдэм тухтай мэдрэмж өгнө. Нэг цамцанд 3-4 ямааны ноолуур ордог нь энэхүү бүтээгдэхүүнийг цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөх үнэт хөрөнгө оруулалт болгодог.
4. Хонины ноос (The Durable Classic) Мянган жилийн уламжлал, насан туршийн чанар Байгалийн пүрш мэт бүтэцтэй тул үрчийхгүй, хэлбэрээ маш сайн барьдаг. Чийг тусгаарлах өндөр чадвартай энэхүү ширхэгт нь өдөр тутмын завгүй амьдрал, ажил хэрэгч хэв маягт төгс зохицож, Танд хамгийн бат бөх, найдвартай байдлыг мэдрүүлнэ.
Манай бүтээгдэхүүнүүд чийг даадаггүй "амьд" бүтэцтэй тул онгоцны бүхээгийн хуурай, сэрүүн агаарт Таны биеийн дулааныг тогтмол барьж, арьсыг амьсгалуулна.