Брэндийн танилцуулга

Norbu Cashmere

Брэндийн танилцуулга

Монгол хэлнээ нутагшсан "Норбу" хэмээх нэр нь Эрдэнэ буюу хүслийг хангагч чандмань эрдэнэ гэсэн утгатай. Бид байгаль эхээс заяасан хамгийн үнэт эрдэнэ болох ноос, ноолуурыг "Охь дээж" болгон боловсруулж, Танд барьж буй "Эрдэнэ" юм.

Эртний нүүдэлчин монголчууд "Ноос бол аминтай" гэж үздэг. Тэдний "ноос чийг даадаггүй" гэх амьдралын ухаан нь орчин үеийн шинжлэх ухаанаар ч батлагдсан байдаг.

Монголчууд нярай хүүхдийг өлгийдөхдөө, эсвэл өвгөд хөгшдөө суулгахдаа заавал хонины нэхий, ноосон дэвсгэр хэрэглэдэг байсан нь хүний биеийн дулааныг тогтмол барьж, гадны чийг болон хүйтнээс "хуяг" мэт хамгаалдагтай холбоотой.

Ноосон ширхэгт нь өөрийн жингийн 30% хүртэлх чийгийг өөртөө шингээж, гадагшлуулах чадвартай тул хүний биеийг үргэлж хуурай, дулаан байлгадаг. Энэ нь нислэгийн үеийн хуурай, сэрүүн агаарт хамгийн тохиромжтой "байгалийн агааржуулагч" болдог.